Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум боллоо

Хагас өдрийн турш үргэлжилсэн олон улсын хурал телевизийн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум боллоо
“Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээний нэг бол өнөөдөр “Корпорейт” зочид буудалд болсон “Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум байлаа.

Энэхүү хуралд гадна дотны 200 гаруй төлөөлөгч уригдсан байна. Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, түүнчлэн дэлхий дахинд Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийн жишгийг бий болгосон Английн “BBC”, ХБНГУ-ын “DW”, Японы “NHK” болон БНХАУ, ОХУ, Украйн, Туркийн радио телевиз, түүнчлэн Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны төлөөлөл уригдан оролцов.

Тус форумд “DW”, “BBC”, “MNB” телевизийн захиралууд илтгэл тавьсан юм.

Хагас өдрийн турш үргэлжилсэн олон улсын хурал телевизийн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн билээ.

Хуваалцах