Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 10 дугаар сарын 6-23-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:1. Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/4. 168 см-ээс дээш өндөртэй5. Биеийн зөв хөгжилтэй6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл2. Ял шийтгэлийн лавлагаа3. Төрийн албан хаагчийн анкет4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих5.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх6.Хорооны засаг даргын тодорхойлолт7.Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт8. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр9. Зураг 4х6 хэмжээтэй 3 ширхэг, 2х3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Хуваалцах