Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон тооны гар утас хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ

17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон тооны гар утас хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
Олон тооны гар утас хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгайчид нэвтрэн олон тооны гар утас хулгайлжээ. Уг хэргийн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явууллаа.

Ийн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хуваалцах