Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Олон улсын балет" анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор "Олон Улсын Балет" тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Олон улсын балет" анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа
"Олон улсын балет" анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор "Олон Улсын Балет" тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо "Монголын балет хөгжлийн сан"-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв. Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион боллоо. Энэ жилийн "Олон Улсын Балет" тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

12-14 насны Pre Junior төрөл

Медал Нэр Үндэс Алт Joo Young Kwon Солонгос Мөнгө Ju A Kim Солонгос Мөнгө Emily Koe Сингапур Хүрэл Б.Хулан Монгол Хүрэл Young Yee Joey Lum Сингапур Хүрэл Ji An Kim Солонгос Тусгай байр А.Баяржавхлан Монгол Тусгай байр Ivan Odintsov Орос,Якут

15-18 насны Junior төрөл

Junior/эмэгтэй/ Junior/эрэгтэй/ Медал Нэр Үндэс Медал Нэр Үндэс Алт Б.Марал Монгол Алт О.Даваадорж Монгол Мөнгө Elizaveta Boruleva Буриад Мөнгө Erdem Sandakov Буриад Хүрэл Э.Уянга Монгол Хүрэл Sergey Ugrumov Буриад Тусгай байр Alexandra Bogdanova Буриад Тусгай байр Vladimir Ermolaev Буриад,

19-29 насны Senior төрөл

Senior/эрэгтэй/ Senior/эмэгтэй/ Нэр Үндэс Медал Нэр Үндэс Timur Demchikov /алт/ Буриад Grand Prix О.Анужин Монгол Subedei Dangyt /алт/ Буриад алт Sasaki Mana Япон О.Хатанбаатар/мөнгө/ Монгол мөнгө Saki Tokusima Япон Д.Нацагдорж/ мөнгө/ Монгол хүрэл О.Олонбаяр Монгол Shota Onodera/мөнгө/ Япон хүрэл Ц.Хишигжаргал Монгол А.Тэмүүлэн Монгол Тусгай байр Ji Eon Kim Солонгос Chacott шагнал Yulia Banzaraktsaeva Буриад,

Орчин үе /Contemporary/

Медал Нэр Үндэс Алт Ou Rui Шьямен,Хятад Мөнгө Ё.Дамчаабадгар Монгол Хүрэл Timur Dymchikov Буриад,Орос Хүрэл Д.Нацагдорж Монгол Хүрэл Ц.Хишигжаргал Монгол

Хуваалцах