Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна
Өнөө өглөө 9.00 цагаас Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ийн Номхон далайн байруун бүстэй холбогдож, ОУЭМД-ийн үйл явдлын мэдээллийн сүлжээгээр дасгал сургуулилтийн хувилбараар цагийн байдлыг хүлээн авч ширээний дасгал сургуулилт хийж
Мэдээллийн алба

Өнөө өглөө 9.00 цагаас Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ийн Номхон далайн байруун бүстэй холбогдож, ОУЭМД-ийн үйл явдлын мэдээллийн сүлжээгээр дасгал сургуулилтийн хувилбараар цагийн байдлыг хүлээн авч ширээний дасгал сургуулилт хийж байна.Ийм ширээний дасгал сургуулилтад Ази Номхон далайн 35 орны ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага оролцож өгөгдсөн нөхцөл байдлыг үнэлэн ажиллаж эхэллээ.Эхний дасгалын хувилбараар Фунниа гэдэг арлын 216 мянган хавтгай дөрвөлжин метр нутаг дэвсгэртэй 35 сая хүн амтай арлын улсад 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 2-гы өдрүүдэд томоохон үзэсгэлэн яармаг болжээ. Энэ үзэсгэлэн яармагт 40 гаруй улсын төлөөлөгч оролцсон байна. Энэ улс 6 нисэх онгоцны буудалтай гэсэн мэдээлэл ирлээ.Дасгалын 2 дугаар хувилбар, Монгол Улсын нэгэн хотод Рокн роллын хөгжмийн наадам болж байхад 12 дугаар сарын 4-ны өдөр олон хүн халуурч, дотор муухайранОдоогийн байдлаар үүсгэгч нь тодорхойгүй байгаа. Эмнлэгэт хандсан 300 хүний 90 орчим хувь нь хөгжмийн наадамд оролцож байсан хүмүүс байна. Тэдний 40 хүнийх нь биеийн байдал маш хүнд байна. Өвчин дэгдсэн газарт халдварч өвчний тархвар судлалын баг очиж ажиллаж байна. Одоогоор хавьтал судлал хийж, лабротариор шинжилгээ хийж байна. ДЭМБ-аас ширээний дасгал сургуулилтад оролцогчдод хандан “Одоо та нар ямар шийдвэр өгөх вэ? Бусад орнуудад ийм тохиолдол байна уу? Хөгжмийн наадмыг хаах уу? гэж асуулаа.Дасгал сургуулилалтад оролцогчдыг шийдвэрээ гаргахаар хэлэлцэж байх завсарт дараагийн дасгалын хувилбарыг ДЭМБ-аас ирүүллээ. Өмнө нь мэдээлж байсан Фунниа улсад 12 дугаар сарын 3-ны 11,00 цагийн байдлаар амьсгалын замын хүнд өвчний шинж тэмдэгтэй 151 тохиолдол бүртгэгдсэнээс 9 нь нас баржээ. Өвчтөнүүдэд ядарч сульдах, өндөр халуурах, амьсгаадах, гар хуруун дээр шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Лабраториор корона вирус зэрэг шинэ халдварын вирус илэрсэн байна.Иймэрхүү байдлаар цагийн байдал өгсөн дасгалын хувилбарууд ар араасаа ирсээр байна. Эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага Халдварт өвчин судлалын Үндэсний төвд Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, Зоонози судлалын Үндэсний төв зэрэг байгууллагуудын мэргэжилтнууд цугларан өгөгдсөн цагийн байдалд хэрхэн яаж шийдвэр гарган ажиллах талаар зөвлөлдөн ажиллаж байна.Ширээний дасгал сургуулилтын багтай ДЭМБ-ийн Номхон далайн байруун бүс, Эрүүл мэндийн яам, МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд цахимаар шууд холбогдон ажиллаж байна.


















