Олон улсын гар зургийн уралдаанаас Хэнтий аймгийн 2 хүүхэд шагнал хүртжээ
Зүүн хойд Азийн нутгийн захиргааны холбооны хэрэг эрхлэх газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Зүүн хойд Азийн улсын хүүхэд багачуудын мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг хөгжүүлэх зорилготой эссэ бичлэг, гар зураг, постерийн уралдаан 5 дахь жилдээ амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа.
Мэдээллийн алба

Тус уралдаанд БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Монгол Улсын 125 хүүхэд авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс гар зургийн төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн төгсөгч /1 курсын оюутан/ Б.Энхзул “Шилдэг байр”, Батширээт сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч Д.Өлзийжаргал “Тусгай байр”-ын шагнал тус тус хүртжээ.