Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулиудыг батлав.


















