Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Үндэсний статистикийн хороо-Бидний түүхэн хамтын ажиллагаа” уулзалт боллоо

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал хатагтай Клэйр Куртье Мюлдер, ОУХБ-ын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны хөтөлбөрийн шинжээч Льюкит Париссара болон ОУХБ-ын Монгол дахь үндэсний зохицуулагч П.Болорм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Үндэсний статистикийн хороо-Бидний түүхэн хамтын ажиллагаа” уулзалт боллоо
“Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Үндэсний статистикийн хороо-Бидний түүхэн хамтын ажиллагаа” уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал хатагтай Клэйр Куртье Мюлдер, ОУХБ-ын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны хөтөлбөрийн шинжээч Льюкит Париссара болон ОУХБ-ын Монгол дахь үндэсний зохицуулагч П.Болормаатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед өнгөрсөн хугацаанд хоёр байгууллага хамтран “Хөдөлмөрийн статистикийн мэдээлэл”-ийг бий болгох, сайжруулах, хөгжүүлэх зорилгоор ажилласан олон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, ололт амжилтыг ярилцахын сацуу хөдөлмөрийн зах зээлийн салбарын статистикийн өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн олон улсын хөдөлмөрийн статистикчдын 19-р бага хурлын шинэчилсэн аргачлалын дагуу “Ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийн аргачлал”-ыг шинэчлэх үйл ажиллагаа болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлын талаарх загвар тайлан”-гийн үр дүнгийн талаар ярилцаж, дараагийн санал санаачилга дээр хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал болон АХС-ны албаны албан хаагчид оролцлоо.

Хуваалцах