Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын хүний эрхийн төлөөх өдөр тохиож байна

Өнөөдөр ОУ-ын хүний эрхийн өдрийн 65 жил, Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ой өдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэж байна. Сүүлийн 20 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх талд Монгол улс чамлахааргүй амжилт олсон гэж МУ-н Хүний эр

Н.
Н.Байгаль

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хүний эрхийн төлөөх өдөр тохиож байна
Олон улсын хүний эрхийн төлөөх өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр ОУ-ын хүний эрхийн өдрийн 65 жил, Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ой өдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэж байна. Сүүлийн 20 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх талд Монгол улс чамлахааргүй амжилт олсон гэж МУ-н Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо.

Монгол улс энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 20 гаруй олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон багц хуулиудыг батлан гаргасан байна.

Хуваалцах