Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж алба хаагчдынхаа хүүхдүүдийг баярлуулав
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж алба хаагчдынхаа хүүхдүүдийг баярлууллаа.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж алба хаагчдынхаа хүүхдүүдийг баярлууллаа.
Энэ үеэр Онцгой байдлын гал унтраах машин техник хэрэгслийг үзүүлэн таниулж, хүүхэд багачууддаа “Аврагч мазаалай” хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу галын аюулгүй байдлын тухай сургалт орж, Хууль сахиулахын их сургуулийн 641-р дамжааны төгсөх ангийн оюутнууд үлгэрчилсэн тоглолт үзүүлж, дууны тэмцээн, хөгжөөнт тоглоом, мисс мистер шалгаруулах гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо хамтран оролцож, үйл ажиллагаанд оролцсон нийт 168 хүүхдэд “United colors of Benetton” брэндийн хувцас бэлэглэлээ.

























