Олон Улсын Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулна
Энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болох Олон Улсын Хүүхдийн VI Их наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорино.
Мэдээллийн алба

Энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болох Олон Улсын Хүүхдийн VI Их наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорино.
Тус наадамд оролцох манай улсын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх Даваа гарагт Спортын Төв Ордны өмнөх талбайд болно. Үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс оролцож, Их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулж өгнө. Монгол Улсын баг тамирчид өмнөхи их наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байсан түүхтэй юм.


















