Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын математикийн олимпиадаас таван медаль, хоёр шагнал авлаа

Монгол Улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг тусгай шагнал хүртсэнээр 116 орноос 26 дугаар байрт шалгарсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын математикийн олимпиадаас таван медаль, хоёр шагнал авлаа
Олон улсын математикийн олимпиадаас таван медаль, хоёр шагнал авлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын математикийн 60 дугаар олимпиад Их Британи улсын Батт хотод өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Тус олимпиадад оролцсон Монгол Улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг тусгай шагнал хүртсэнээр 116 орноос 26 дугаар байрт шалгарсан байна. Тодруулбал, М.Өнөболд алт, Э.Эрдэнэбилэг мөнгө, О.Мишээл, Б.Долгормаа, Б.Батмэнд хүрэл медаль, А.Пүрэвзаяа тусгай шагнал хүртсэн байна. Түүнчлэн Б.Долгормаа Филдсийн шагналт хатагтай Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.

Хуваалцах