Олон улсын мөсний баярт 8000 гаруй хүн оролцжээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн "Доод модот" буланд болсон мөсний баярт дотоод, гадаадын олон зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд 8000 гаруй хүн хамрагджээ.
Мэдээллийн алба

Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл цагийн жуулчлалаар орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд 2016” олон улсын мөсний баяр 17 дахь жилдээ зохион байгуулагдсан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн "Доод модот" буланд болсон мөсний баярт дотоод, гадаадын олон зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд 8000 гаруй хүн хамрагджээ. “Хөх сувд 2016” олон улсын мөсний баярын үеэр олон тэмцээн, уралдаан зохион байгуулагдсан бөгөөд баярт оролцогсод мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөж, ”Mongolia bike challenge” дугуйчдын мөсөн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээнд хамрагдан, тоглож наадлаа.
Мөн энэ үеэр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич асан Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулж мөсөөр түүний баримлыг урласан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам


















