Олон улсын номын баяр энэ сарын 20-21-нд болно
Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Олон улсын номын баярыг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Олон улсын номын баярыг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатай номын баяраар уншигч зохиолчдыг ойртуулах олон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид оролцох юм.


















