Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын олимпиадаас арван медаль авчээ

улсын аварга багш Ч.Сугардорж мөнгөн медаль хүртсэн бол сурагчид математикийн төрөлд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, физикийн төрөлд нэг мөнгө, мэдээлэл зүйн төрөлд нэг хүрэл хүртжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын олимпиадаас арван медаль авчээ
Олон улсын олимпиадаас арван медаль авчээ. Зураг: МҮОНРТ

Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн XV олон улсын олимпиад энэ сарын 9-15-нд Казахстан улсын Алма-Ата хотод зохион байгуулагдлаа. Энэ олимпиадад Монгол, АНУ, ОХУ тэргүүтэй 18 улс оролцсоноос эх орноо төлөөлөн Улаанбаатар хотын нэгдүгээр сургууль, “Эрхэт эрдэм” бүрэн дунд сургууль, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн таван багийн 28 сурагч, найман багш оролцсон байна. Үүнээс багш дасгалжуулагч нарын төрөлд “Эрхэт эрдэм” дунд сургуулийн захирал, математикийн олимпиадын улсын аварга багш Ч.Сугардорж мөнгөн медаль хүртсэн бол сурагчид математикийн төрөлд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, физикийн төрөлд нэг мөнгө, мэдээлэл зүйн төрөлд нэг хүрэл хүртжээ.

Дээрх олимпиадад оролцсон Монголын баг энэ сарын 20-ны 11:00 цагт Улаанбаатар хотод ирэх аж.

Хуваалцах