Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна

Ажлын явцыг шалгахад сагсан бөмбөгийн талбайг зориулалтын резинээр бүрэх ажил, явган хүний замын хавтан суурилуулах, хөлбөмбөгийн талбайн шугам будгийн ажил дууссан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна. Ажлын явцыг шалгахад сагсан бөмбөгийн талбайг зориулалтын резинээр бүрэх ажил, явган хүний замын хавтан суурилуулах, хөлбөмбөгийн талбайн шугам будгийн ажил дууссан байна. Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил, орох, гарах постны дотоод засал, угаалгын өрөөний ажлууд хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байна. Спортын талбайг ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах