Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, холбогдох дүрэм, журмуудыг боловсрууллаа

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, холбогдох дүрэм, журмуудыг боловсрууллаа
Олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, холбогдох дүрэм, журмуудыг боловсрууллаа. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийн хүрээнд чанарын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн чанарын дотоод аудитын журам, үл тохирлыг хянаж шийдвэрлэх журам, чанарын хяналтын журам, хэрэглэгчтэй харилцах сэтгэл, ханамжийг үнэлэх гомдлыг барагдуулах зэрэг зургаан төрлийн дүрэм, журмыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа юм.

Алба хаагчдын ажлын байрны зураглалыг албан тушаал бүрээр гаргаж, гүйцэтгэх ажлыг жилээр төлөвлөн ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн анги, байгууллагын үйл ажиллагааны онцлог, нөхцөлийг үнэлж, ажилтан, алба хаагчидтай уулзалт хийн олон улсын менежментийн тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг үнэлж, цаашид стандартыг нутагшуулах, сайжруулах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах