Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид өндөр амжилт үзүүллээ

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид өндөр амжилт үзүүллээ
Олон улсын уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид өндөр амжилт үзүүллээ. Зураг: МҮОНРТ

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд 4 насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.

Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ БНЧУ-д байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлэв.

Хуваалцах