Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 1356.4 мянган хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ

Энэ оны эхний 2 сард 18 хүртэлх насны 1356.4 мянган хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Он гарсаар 1356.4 мянган хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ
Он гарсаар 1356.4 мянган хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард 337.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.4 (11.0хувь)) тэрбум төгрөг, зарлага 325.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.9 (9.8хувь)) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.2 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 20.0 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 12.6 (70.4 хувь) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 2.5 (17.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 28.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.0 (28.4 хувь)) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 23.5 (10.2хувь)) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 4.3 (11.3 хувь)) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 2 дугаар сард 196.0 тэрбум төгрөг, зарлага 176.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 54.2 (38.2 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 27.4 (18.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 2 сард 132.6 мянган хүнд 20.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 30.0 (18.4 хувь) мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 0.3 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 2 сард 51.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 3.1 (6.5 хувь) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.1 (18.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны эхний 2 сард 244.0 мянган хүн хамрагдсаны 79.7 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 15.5 хувь нь ахмад настан, 4.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.8 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 31.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.7 (38.7хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны эхний 2 сард 18 хүртэлх насны 1356.4 мянган хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

Хуваалцах