Он гарсаар таван аймгийн долоон суманд мал, амьтны галзуу өвчин гарчээ
Энэ он гарсаар таван аймгийн долоон суманд мал, амьтны халдварт галзуу өвчин гарсан байна.
Мэдээллийн алба

Энэ он гарсаар таван аймгийн долоон суманд мал, амьтны халдварт галзуу өвчин гарсан байна. Өвчний голомтод шаардлагатай арга хэмжээг авч байгаа талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. Тодруулбал, галзуу өвчнөөр өвчилсөн нохой, чоно, үнэг, үхэр зэрэг амьтдыг устгаж, бүс нутагт нь вакцинжуулалт хийсэн байна. Энэ талаар Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч Баатарын ярихыг сонсъё.
Галзуу өвчний тухайд, эл өвчнөөр өвчилсөн амьтанд хазуулсан тохиолдолд тухайн мал, амьтан болон хүнд өвчин халдварлах эрсдэлтэй. Мөн өвчний голомт зэрлэг амьтдад байдаг учраас урьдчилан сэргийлэхэд хүндрэл үүсдэг байна. Харин бусад малын халдварт өвчний мэдээлэл он гарсаар бүртгэгдээгүй гэж Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.


















