Он гарсаар улсын хэмжээнд 46 мянган га талбай шатжээ
Мөн аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн өмч хөрөнгө, объектод гарсан гал түймрийн 400 гаруй удаагийн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Мэдээллийн алба

Он гарсаар улсын хэмжээнд 46 мянган га талбай ой хээрийн түймэрт шатаад байна. Мөн аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн өмч хөрөнгө, объектод гарсан гал түймрийн 400 гаруй удаагийн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох газраас анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч н.Галтзулын ярианд анхаарлаа хандуулъя.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг ой хээрийн түймэртэй байна. Онцгой байдлын алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.


















