Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарснаас хойш 19 319 жуулчин Монгол Улсад иржээ

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, хилийн боомтуудыг холбо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарснаас хойш 19 319 жуулчин Монгол Улсад иржээ
Он гарснаас хойш 19 319 жуулчин Монгол Улсад иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд 1 сая жуулчин авах зорилтын хүрээнд Монгол Улсад БНСУ-аас жуулчин хүлээн авдаг 38 тур компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзав. 2023 он гарснаар БНСУ-аас 2167 жуулчин Монгол Улсад ирсэн ба уг тоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах, БОАЖЯ болон Нийслэлээс ямар зохицуулалт хэрэгтэй байгаа тухай мэдээлэл солилцлоо.

Уулзалтад 38-н байгууллагын төлөөлөл оролцсон ба тэд Солонгос жуулчин говь, Хөвсгөл ба хангай , хотын гэсэн 3-н маршрутаар богино хугацааны буюу 4 шөнө 5 өдрийн аяллыг сонгодог тухай хэлэв. Тухайлбал өнгөрсөн онд нэг тур компани БНСУ-аас 400 багийн 1800 жуулчин хүлээн авч , 1 сая долларын орлого оруулсан ба цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэхдээ отоглох цэгийн тоог нэмэх, модон жорлонгоос бүрэн татгалзах хэрэгтэйг хэлж байв. Мөн төрд бүхнийг даатгахаас илүүтэйгээр бид энэ асуудалд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

2023 оны төлөвлөгөөгөөр БНСУ-аас орж ирэх жуулчны тоог 2019 оны үеийнхэд аваачих буюу 100000 жуулчин гэж төлөвлөн ажиллаж байна.Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны гишүүдийн санал хүсэлтэд үндэслэн Төр хувийн хэвшлийн хүрээнд хамтран ажиллах юм.

Өнөөдөр Японы зах зээлээс , нөгөөдөр БНХАУ-ын зах зээлээс жуулчин оруулж ирж ажилладаг аялал жуулчлалын компаниудтай уулзалт хийнэ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд 2022 онд Монгол Улсад 290414 жуулчин аялж 428,6 сая долларын орлого оруулсан байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах