Онлайн сүрдүүлгийн бай болохгүй байхыг анхааруулж байна
Монгол Улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба фэйсбүүк хуудаснаа Филлипин улсын Манила хотоос бэлтгэсэн баримтат киног нийтэлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба фэйсбүүк хуудаснаа Филлипин улсын Манила хотоос бэлтгэсэн баримтат киног нийтэлжээ. Энэхүү баримтат киноноос секс сүрдүүлгийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг, хэн, хаана, ямар зорилгоор үйлддэг болохыг мэдэж авах боломжтой юм.
Сэрэмжлүүлэх үүднээс тус баримтат киног ийн нийтэлж байгаа бөгөөд эрхэм та өөрийн цахим хуудас, фэйсбүүкдээ хувийн мэдээллийг тоочин бичихгүй байхыг анхааруулж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн гомдол манай улсад бүртгэгдэх болсон талаар албаныхан ярьж байгаа юм.


















