Онон голын сав 60 га газарт мод тарьжээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох зорилгоор “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг
Мэдээллийн алба

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох зорилгоор “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг хэрэгжүүлж байгаа. Эл аяны хүрээнд Онон голын сав газарт дөрвөн жилийн хугацаанд 500 га газарт мод тарихаар зорьжээ.
Дээрх аяны хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан. Тарьсан нийт мод сайн ургаж байгаа аж.
Үүнээс гадна мод тарих аянд нутгийн иргэд идэвх санаачилгатай оролцжээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны аравдугаар сард Хэнтий аймгийн Норовлин суманд зургаан га газарт, Баян-Адарга суманд хоёр га газарт нөхөрлөл, нутгийн иргэд хамтран мод тарьсан байна. Мөн ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацыг ойн нөхөрлөлүүд бэлтгэж өгчээ.
Дашрамд дуулгахад, “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяны хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарынхан өнгөрсөн оны тавдугаар сард нэг га талбайд мод тарьсан аж


















