Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Онон хатан ижий” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү түрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Онон хатан ижий” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ
“Онон хатан ижий” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү түрүүллээ.

Долоо дахь удаагаа болсон тус наадам өнгөрсөн ням гарагт Хэнтий аймгийн Батширээт суманд болсон юм. Наадмын хоёрдугаар байрыг яруу найрагч Б.Занданхүү эзэлсэн бол айргийн гурав, дөрөв, тавд яруу найрагч Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Энхжаргал нар шалгарлаа.

Харин яруу найрагч М.Отгонбаяр төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тусгай шагналыг хүртэв. Мөн энэ үеэр яруу найрагч Л.Бааваа МЗЭ-ийн Утга зохиолын төлөө хүндэт тэмдгээр, Д.Гомбо-Очир, ахмад ардын билиг зүйч Ш.Сэдэд, Н.Нямдорж агсны том хүү Н.Баатарсайхан нар МЗЭ-ийн хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.

Дээрх наадмыг Батширээт сумын ИТХ, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулсан юм.

Наадамд 34 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа.

Хуваалцах