Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын албанаас хурандаа цолтон 6 төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг өчигдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албанаас хурандаа цолтон 6 төрлөө
Онцгой байдлын албанаас хурандаа цолтон 6 төрлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг өчигдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, Ховд аймгийн ОБГ-ын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуяг нарт хурандаа цол олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах