Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсад суралцаж байна

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долоодугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсад суралцаж байна
Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсад суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долоодугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлсэн.



Уг хүсэлтийг Энэтхэгийн элчин сайдын яам хүлээн авч, шуурхай шийдвэрлэн Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр англи хэлний сургалтад хамруулахаар болсон юм.



Энэтхэгийн Шинэ-Дели хотноо 2017 оны 11 дүгээр сарын 20-нд эхэлсэн тус сургалт 2018 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл буюу гурван сар үргэлжлэх юм байна.

Хуваалцах