Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 100 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөлгөөний нээлтэд оролцсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Цаашид тус албаны хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, албаны бэлэн байдлыг дээшлүүлж, албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, давтан сургаж бэлтгэх, багаж, техник хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн эрүүл мэнд, орон байрны асуудлыг шийдвэрлэх, хангамж, цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж гадаад улс орны тусламж дэмжлэгийг авч гадаад харилцаагаа өргөжүүлэхэд салбарын сайдын хувьд ч анхаарч ажиллана, Онцгой байдлын албаны удирдах бүрэлдэхүүн Та бүхэн ч анхаарч ажиллах ёстой” гэж хэллээ.

Онцгой байдлын салбарт энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсныг Шадар сайд У.Хүрэлсүх дуулгасан юм.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл нийлүүлэгдэх юм.

Хуваалцах