Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 15-20 м/с хүрч хүчтэй салхилж, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих

-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Хуваалцах