Онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна
Өнөө шөнөөс цаг агаар огцом муудаж, хүйтрэх учраас хол замд явахаар зэхсэн жолооч та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаарай.
Мэдээллийн алба

Өнөө шөнөөс цаг агаар огцом муудаж, хүйтрэх учраас хол замд явахаар зэхсэн жолооч та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаарай. Мөн явах чиглэлийн замын нөхцөл байдлын талаар мэдээлэл авч зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хурдаа тааруулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахлах дэслэгч н.Мөнхгэрэл ярилаа. Онцын шаардлага байхгүй бол орон нутгийг зорихгүй байхыг тус албанаас зөвлөж байна.


















