Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд дулаан хувцаслах, хальтиргаа гулгаанаас болгоомжлох, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг иргэдэд зөвлөж байна.

Өнгөрсөн шөнө цасан шуурганы улмаас замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, цасан бүрхүүл тогтон, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.

Зам, даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ

Хуваалцах