“Оны залуу” лекцийг МҮОНТ шууд дамжуулан хүргэнэ
Монголын Залуучуудын Холбооноос 25 дахь жилдээ зохион байгуулсан “Next Stop” наадмын шилгүүдийн “Оны залуу” лекц өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооноос 25 дахь жилдээ зохион байгуулсан “Next Stop” наадмын шилгүүдийн “Оны залуу” лекц өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тэгвэл шилдгээр шалгарсан эрхмүүдийн лекцийн сэдэв тодорхой болсон бөгөөд Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуу Ц.Нямдорж “Аавын зурсан амьдрал”, Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуу Ж.Оджаргал “Өнгөрсөн ба ирээдүй”, 2017 оны Бүтээгч Улс төрч залуу Ц.Цогзолмаа “Өрсөлдөөн”, Бүтээгч Бизнесмен залуу Ч.Номин “Монгол Телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл” гэсэн сэдвүүдээр тус тус лекц уншина.
Дашрамд дурьдахад, Оны залуусын лекцийг өнөөдөр 09:00 цагаас МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэх юм.



















