Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орбит-Баянголын уулзвараас “Найрамдал” зуслан хүртэлх зам, гүүрийн ажил эхэллээ

2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орбит-Баянголын уулзвараас “Найрамдал” зуслан хүртэлх зам, гүүрийн ажил эхэллээ
Орбит-Баянголын уулзвараас “Найрамдал” зуслан хүртэлх зам, гүүрийн ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ. Үүнд СХД-ийн Орбит-Баянголын уулзвараас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 мерт гүүрийн барилгын ажил орж байгаа юм. Өнөөдөр энэ ажлыг эхлүүллээ.

38 жилийн хугацаанд ямар ч шинэчлэл, засвар хийгдээгүй гэж хэлж болох энэ замд нийтдээ 26.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэчилнэ. Өнөөдөр эхэлж байгаа ажил хэдийгээр ирэх оны долоодугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч, энэ оны 11 дүгээр сарын сүүлээр гэхэд шинэ замын ажлаа бүрэн дуусгах зорилготойгоор эхлүүлж байна.

Тус замын гүйцэтгэгчээр “Хакмс” компани ажиллаж байна. Тэд өмнө нь орон нутгийн замын ажлыг хийж байсан туршлагатай. Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам нь өнөөдрийн байдлаар өргөн нь 7 метр байгаа бол тэд 14 метр өргөнтэй, явган хүн, дугуйн замыг цогцлоосон орчин үеийн замын ажлыг гүйцэтгэнэ гэлээ.

Хуваалцах