Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орчноо тохижуулаагүй компанид инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй

Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыг холбогдох байгууллагуудаас боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орчноо тохижуулаагүй компанид инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй
Орчноо тохижуулаагүй компанид инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулах ёстой юм. Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыг холбогдох байгууллагуудаас боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах