Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оргоод 24 жил болсон этгээдийг баривчлан ял оноолоо

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас "Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзээтэй байсан 602048 дугаартай хэргийг сэргээн шалгах явцад оргодол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оргоод 24 жил болсон этгээдийг баривчлан ял оноолоо
Оргоод 24 жил болсон этгээдийг баривчлан ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас "Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзээтэй байсан 602048 дугаартай хэргийг сэргээн шалгах явцад оргодол Т-гийн байгаа газрыг олж тогтоон түүнийг баривчилжээ. Яллагдагч Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байна.

Гэвч тэрээр тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Гэтэл ялтан Т нь 1993 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Баян-Өлгий аймгийн хорих ангиас дахин оргосон байна.

Ингээд 24 жилийн турш оргосон оргодлыг "Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчлан шийтгүүлсэн нь хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа болжээ. Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ. Давтан удаагийн үйлдлээр оргосон түүний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек хяналт тавьж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оргодол Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар

Хуваалцах