Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймаг 2017 оны ажлын үзүүлэлтээр тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлснийг өндрөөр үнэлэн Орхон аймагт Засгийн газрын батламж гардуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймаг 2017 оны ажлын үзүүлэлтээр тэргүүллээ
Орхон аймаг 2017 оны ажлын үзүүлэлтээр тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлснийг өндрөөр үнэлэн Орхон аймагт Засгийн газрын батламж гардуулав.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж байгаа нь энэ юм.

Орхон аймаг нь уг шагналыг 7 дахь удаагаа хүртэж байна. Түүнчлэн манай аймаг өрсөлдөх чадвараараа бусад орон нутгийг сүүлийн зургаан 6 жилийн турш тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ 2-р байранд ороод буй олон амжилтыг гаргалаа.

Ийнхүү 2017 онд өндөр амжилт үзүүлсэн Орхон аймгийн хэмжээнд 2018 онд төр захиргааны байгууллагуудаас хүний хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэхээс гадна, олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр болоод буй. Тухайлбал, Энэ онд Эрдэнэт хотод 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс, Улсын төсвийн 13 тэрбум 443.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил, орон нутгийн төсвийн 4 тэрбум 220 сая төгрөгөөр Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил, тэрбум 711.8 сая төгрөгөөр их засварын 38 ажлыг эхлүүлээд байна.

Хуваалцах