Орхон аймаг худалдааны дэлгүүрээ 00 цаг хүртэл ажиллуулж эхэлжээ
Үүнтэй холбоотойгоор 24 цагаар үйл ажиллаа явуулж байсан хоёр дэлгүүр хуучин цагийн хуваариар ажиллаж эхэллээ. Ингэснээр өнөөдөр Орхон аймгийн хэмжээнд шөнийн цагаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх ААН байхгүй боллоо.
Мэдээллийн алба

Жилийн хугацаанд хэл ам дагуулж, олон нийтийг бухимдуулж байсан согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий ААН-ийн хариуцлагын гэрээ өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр дууссан.
Үүнтэй холбоотойгоор 24 цагаар үйл ажиллаа явуулж байсан хоёр дэлгүүр хуучин цагийн хуваариар ажиллаж эхэллээ. Ингэснээр өнөөдөр Орхон аймгийн хэмжээнд шөнийн цагаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх ААН байхгүй боллоо.
Гэвч жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг мэргэжлийн байгууллагаас авч, иргэдээс санал асуулга явуулж, цаашид үргэлжлэх эсэхийг шийдэх гэнэ.
“Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг үндэслэн өнгөрсөн оны аравдугаар сарын 24-өөс “Hi-mart”, “Төгөл” худалдааны төв шөнийн 24 цаг хүртэл архи худалдан борлуулах, есөн баар, караоке 03 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчилж эхэлсэн. Ингэснээр 24 цагаас хойш архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд нь гадна болон дотор камержуулалтаа нэмэгдүүлэх, E баримт олгох, автомашины зогсоолоо нэмэгдүүлж, тохижуулах, орчин тойрондоо үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах, хамгаалалтын мэргэжлийн байгууллагатай хамтран хариуцлагын гэрээ байгуулан ажилласаахр өнгөрсөн сард гэрэний хугацаа дууссан.
Өнөөдрийг хүртлэх хугацаанд уртасгасан цагаар ажиллаж байсан диско баруудыг долдугаар сард хуучин цагийн хувиараар ажиллуулж хэлсэн. Харин тус хариуцлагын гэрээний хугацаа дууссан үеэс 03 цаг хүртэлх үйл ажиллагаа явуулж байсан караокенуудад албан бичиг хүргүүлж, хуучин цагийн хуваарийг мөрдүүлж эхэлсэн. Харин өчигдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байсан хоёр дэлгүүр хуучин цагийн хуваариар шөнийн 00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн байна.
Өмнө нь Орхон аймгийн худалдаа, үйлчилгээний төвүүд шөнийн 24 цаг хүртэл ажиллах журамтай байсан бөгөөд энэ нь шагчдыг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан болж байсан юм. Баар, цэнгээний газрууд хаагдангуут шагчид нэг шилийг архийг дэлгүүрийн үнээс хоёр дахин үнээр нууцаар борлуулж байсан юм.
Үүнийг таслан зогсоох, худалдаа, үйлчилгээний чиглэлээр хотын соёл нэвтрүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэдэг ч хариуцлагын гэрээний хугацаа дууссан тул цаашид жилийн хугацаанд хэрэгжсэн арга хэмжээний талаар мэргэжлийн холбогдох байгуүллагаас нэгтгэсэн мэдээлэл авч, иргэдээс санал асуулга явуулсаны дараа үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх гэнэ.
А.Саранчимэг


















