Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймаг хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилт дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Орхон аймагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймаг хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилт дэвшүүлжээ
Орхон аймаг хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Орхон аймагт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн 400 гаруй төлөөлөгч оролцов.

Орхон аймаг 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар юм. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.

Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна.

Орхон аймаг дунджаар 270 орчим мянган малтай бөгөөд хувийн 8 мал эмнэлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ тавиад аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ дунджаар 2000 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах