Орхон аймаг сонгуульдаа 150 сая төгрөг зарцуулж байна
Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.
Мэдээллийн алба

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.
Орхон аймгийн сонгуулийн хорооноос авсан мэдээллээр 17:00 цагт тус аймагт сонгогчдын ирц 31.7 хувьтай байна. Баян-Өндөр сумын хэмжээнд 17:00 цагийн байдлаар 862 дугаар хэсэг буюу Говил багт сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 44.5 хувьтай байна. Харин Баян-өндөр сумын Их залуу багийн 869 дүгээр хэсэгт санал хураалт 19 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм. Орхон аймаг энэ удаагийн сонгуульд 150 орчим сая төгрөг зарцуулж байгаа аж.
Сонгуулийн хэсгийн хороодоос сонгогчдын утас руу залгаж сонгуульдаа идэвхтэй оролцох уриалга, хүсэлтийг хүргүүлж ажиллаж байна гэж сонгуулийн хорооноос мэдээллээ.


















