Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт анх удаа “Монгол угсаатны хоол, идээ, ундааны өв соёл” наадмыг зохион байгууллаа

Орхон аймагт анх удаа “Монгол угсаатны хоол, идээ, ундааны өв соёл” наадмыг зохион байгууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт анх удаа “Монгол угсаатны хоол, идээ, ундааны өв соёл” наадмыг зохион байгууллаа
Орхон аймагт анх удаа “Монгол угсаатны хоол, идээ, ундааны өв соёл” наадмыг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт аймаг бүрийн төлөөлөл болсон олон үндэстэн ястан амьдардаг. Тэр ч утгаараа соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “МОНГОЛ УГСААТНЫ ХООЛ, ИДЭЭ, УНДААНЫ ӨВ СОЁЛ” уралдаан, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулагдлаа.Уг наадамд Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг аймгуудын нутгийн зөвлөлүүд хамрагдсан байна. Үзэсгэлэнгийн үеэр нутаг нутгийн онцлогийг харуулсан идээ, ундааг дэлгэн тавьжээ. Уралдааны шүүгчдийн дүнгээрАрхангай аймгийн нутгийн зөвлөл ТЭРГҮҮН БАЙРБаянхонгор аймгийн нутгийн зөвлөл ДЭД БАЙРУвс аймгийн нутгийн зөвлөл ГУРАВДУГААР БАЙР эзэлсэн байна.Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах