Орхон аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өсчээ
2016 оны есдүгээр сарын байдлаар найман хэрэгт есөн хүүхэд холбогдож байсан бол энэ онд 32 гэмт хэрэгт 33 хүүхэд холбогдсон гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Орхон аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өсчээ. 2016 оны есдүгээр сарын байдлаар найман хэрэгт есөн хүүхэд холбогдож байсан бол энэ онд 32 гэмт хэрэгт 33 хүүхэд холбогдсон гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Хүүхдүүд сургуулийн орчинд дээрэм хийх, бусдыгаа буруу зүйлд уруу татах, дарамт шахалт үзүүлэх зэрэг хэрэг үйлдэж байна.
Энэ төрлийн гурван гэмт хэрэгт охид оролцжээ. Тиймээс хүүхдүүд, эцэг эх, багш нар анхаарал болгоомжтой байж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.


















