Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт хувийн хэвшлийн 57 эмийн сан, эм ханган нийлүүлэх найман төв байдаг

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа мэс засалд орохгүй бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог. Эсвэл хөнгөлөлтэй эм олгодог аптекуудын үнийн дүн зөрүүтэй, хөнгөлөлтэй эм иргэдэд хүрэлцдэггүй нөхцөл байдал үүсдэг гэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт хувийн хэвшлийн 57 эмийн сан, эм ханган нийлүүлэх найман төв байдаг
Орхон аймагт хувийн хэвшлийн 57 эмийн сан, эм ханган нийлүүлэх найман төв байдаг. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн даатгалын санд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямарч тусламж, хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй байдаг.

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа мэс засалд орохгүй бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог. Эсвэл хөнгөлөлтэй эм олгодог аптекуудын үнийн дүн зөрүүтэй, хөнгөлөлтэй эм иргэдэд хүрэлцдэггүй нөхцөл байдал үүсдэг гэнэ.

Орхон аймагт хувийн хэвшлийн 57 эмийн сан, эм ханган нийлүүлэх найман төв байдаг. Үүнээс 20 эмийн сан нь хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй. Тус эмийн сангууд нь 20-75 хүртлэх хувиар хөнгөлөлтэй үйлчилдэг. Тэгвэл Хөнгөлөлтэй эмийн жороор үйлчилдэг эмийн сангуудад нэгдсэн үнэ тогтоох боломжгүй гэнэ. Учир нь өөр өөр эм ханган нийлүүлэх төвөөс эм татан авалт хийдэгтэй холбоотой юм.

Цаанаасаа авсан үнэ дээр эмийн сангууд 10-15 хувиар зарж борлуулах, ашиг олох боломжтой байдаг байна. Харин эмийн сангууд нэг төрлийн ,нэг үйлчилгээтэй эмийг 500-1500 төгрөгийн зөрүүтэй худалдаалж ард иргэдийн дунд төөрөгдөл, бухимдлыг төрүүлж байгаа тул энэ чиглэлд тавих хяналт зохион байгуулахаар боллоо.

Хуваалцах