Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт маргааш архи, согтууруулах ундаа зарахгүй

Маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас орон даяар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” зохион байгуулагдана. Орхон аймгийн хувьд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт маргааш архи, согтууруулах ундаа зарахгүй
Орхон аймагт маргааш архи, согтууруулах ундаа зарахгүй. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас орон даяар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” зохион байгуулагдана. Орхон аймгийн хувьд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг “Нэг сэтгэл нэг зорилго” төрийн бус байгууллага, цахим ертөнцийн “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” группээс Орхон аймгийн ЗДТГ-аас мөн дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Иймд Орхон аймгийн жагсаал зохион байгуулагчдын зүгээс жагсаалын өдөр архи зарахгүй байх хүсэлтийг аймгийн засаг даргад тавижээ. Тус хүсэлтийг хүлээн авч 3 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.

Хуваалцах