Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт “Цахим эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ

Орхон аймагт иргэдийн өвчний бүх түүх мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ААНБ, мөн эрүүл мэнд нийгмийн даатгалын мэдээллийг цогцоор нь багтаасан цахим эмнэлэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт “Цахим эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ
Орхон аймагт “Цахим эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт иргэдийн өвчний бүх түүх мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ААНБ, мөн эрүүл мэнд нийгмийн даатгалын мэдээллийг цогцоор нь багтаасан цахим эмнэлэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь ирэх оноос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хэрэгжинэ. Ингэснээр аймгийн 100 гаруй мянган хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ ямар нэгэн чирэгдэлгүй түргэн шуурхай хүрдэг болно.

Ирэх онд Орхон аймгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг БОЭТ, Медипас, ЭМГ, Эрдэнэт сувилал, Эрүүл мэндийн даатгал, ӨЭМТ-үүд, эмийн сангуудын мэдээллийг цахим хэлбэрээр холболт хийнэ. Ингэснээр аймгийн 130, гаруй мянган иргэд эрүүл мэндийн нэг байгууллагад очоод бүх оношилгоо мэдээллээ авдаг байх боломж бүрдэнэ гэж холбогдох албаныхан үзэж байна.

Тиймээс бэлтгэл ажлын эхний ээлжид үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг танилцуулах шаардлагатай. Үүний дараагаар хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болох юм байна.

Хуваалцах