Орхон аймагт замын цагдаа дутагдалтай байна
Аймгийн Замын цагдаагийн тасагт бүртгэлтэй 14000 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд нийт 22 орон тооны ажилтан байдгаас 17 нь зохицуулагч аж.
Мэдээллийн алба

Манай улсад замын цагдаагийн тасгийн нэг зохицуулагчид 350 тээврийн хэрэгсэл ноогдох стандарт байдаг хэдий ч Орхон аймагт энэ тоо 1000 хүрсэн байна. Аймгийн Замын цагдаагийн тасагт бүртгэлтэй 14000 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд нийт 22 орон тооны ажилтан байдгаас 17 нь зохицуулагч аж. Аймгийн хэмжээнд замын цагдаагийн ажилтан дутагдалтай байгаа нь зам тээврийн осол гарахад ихээр нөлөөлж байна гэж үзжээ. Тодруулбал Орхон аймагт 2013 онд зам тээврийн 28564 зөрчил бүртгэгдэж, 190 осол гарсан нь өмнөх оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


















