Орхон аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээн эхэллээ
Орхон аймаг дахь ЕБС-иудын сурагчдын дунд 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Орхон аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээн “Хангарьд” спорт цогцолборын зааланд өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Орхон аймаг дахь ЕБС-иудын сурагчдын дунд 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Орхон аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээн “Хангарьд” спорт цогцолборын зааланд өнөөдөр эхэллээ. Орхон аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, БТСХ, БСУГ, “Хангарьд” спорт цогцолбор, Орхон аймгийн гимнастикийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЕБС-иудаас 200 гаруй тамирчид оролцож байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шавь нараа спортын уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулсан гавьяаг үнэлж 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш, гимнастикийн спортын дэд мастер Д.Должинг “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал гардууллаа.
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн Ц.Ариунаа нараас гадна Улаанбаатар хотоос Гимнастикийн ОУХМ, дэлхийн шилдэг 8 гимнастикчийн нэг улсын шүүгч Б.Баясгалан, Аэробик гимнастикийн ОУХМ О.Уранбайгаль нар багтжээ.
Орхон аймгийн гимнастикийн холбоо оны шилдэг спортын холбоогоор улсад 4 удаа, аймагт гурван удаа шалгарч байсан түүхтэй. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд тамирчин хүүхдүүд цагирагтай болон, туузтай дасгал, чөлөөт хөдөлгөөн гэсэн төрлүүдээр өрсөлдөж эхний байруудыг эзэлсэн тамирчдыг медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.


















