Орхон аймгийн удирдлагууд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлын хэсгийг томилов
Өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүү амиа алдаж, өчигдөрхөн эмийн сангийн үүдний төмөр хаалганд богино холбоо үүсгэсэн утас ил байснаас болж нэгэн хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүү амиа алдаж, өчигдөрхөн эмийн сангийн үүдний төмөр хаалганд богино холбоо үүсгэсэн утас ил байснаас болж нэгэн хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, Эрдэнэт хотын хүүхэд багачууд төдийгүй иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлд Орхон аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал үүрэг даалгавар өгсний дагуу Эрдэнэт хотын захирагчийн алба, Баян-Өндөр, Жаргалант сум, “Эрдэнэт-ус” ДТС ОНӨХК, Онцгой байдлын газар, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран ажлын хэсэг гаргаж эрсдэлтэй байж болзошгүй газруудын судалгааг гарган, засаж сайжруулах боллоо.
Мөн Эрдэнэт хотын гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын хашаа хороо, таггүй худаг, ил гарсан кабель утас, явган замын арматур гэх мэт иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар эвдрэл гэмтлийг ажлын хэсгийн 70353511, 70358012 дугааруудад мэдэгдэхийг хүслээ.


















