Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Орлонда Межик" ээлжит хожлоо авлаа

NBA-гийн улирлын тоглолтын өмнөх урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнөөдөр "Миами Хит" талбай дээрээ Орлондо Межикийг хүлээн авч тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Орлонда Межик" ээлжит хожлоо авлаа
"Орлонда Межик" ээлжит хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

NBA-гийн улирлын тоглолтын өмнөх урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнөөдөр "Миами Хит" талбай дээрээ Орлондо Межикийг хүлээн авч тоглолоо. NBA-гийн шилдэг багуудын гал гарсан тоглолт нэмэлт цагаар шийдвэрлэгдсэн. Хугацааны эцэст 108-101 харьцаагаар "Орлонда Межик" ялалт байгуулсан билээ. Тоглолтын эхний хагаст 52-47 харьцаагаар "Мэжик" тэргүүлсэн ч сүүлийн хагаст цагтай зэрэгцсэн Ничолисийн амжилттай довтолгоо оноо болсноор 95-95 харьцаагаар тэнцсэн юм.

Нэмэлт цагт Мэрблийн тоглолт гайхалтай байж 8 оноо авснаар багтаа хожил авчирлаа. Миами Хит урьдчилсан тоглолтод ийнхүү хоёр дахиа хожигдож байна. Тэд энэ сарын 12-ны өглөө "Клевленд Кавалерс"-ын эсрэг тоглоно.

Энэ тоглолтод "Орлонда Межик" -ээс Крис Бош 18 оноо, самбараас есөн бөмбөг авч, Лоул Дэнг 18 оноо, самбараас зургаан бөмбөг авсан бол Дуэйн Уэйд талбайд гарсан 20 минутынхаа хугацаанд 11 оноог авчээ.

Хуваалцах