Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Орон байрнаас хулгай хийдэг бүлгийг илрүүлэв

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 19-25 насны дөрвөн этгээд үйлдсэн аж. Мөн тэд 20 гаруй айлаас эд зүйл хулгайлснаа мэдүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон байрнаас хулгай хийдэг бүлгийг илрүүлэв
Орон байрнаас хулгай хийдэг бүлгийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 19-25 насны дөрвөн этгээд үйлдсэн аж. Мөн тэд 20 гаруй айлаас эд зүйл хулгайлснаа мэдүүлжээ.

Түүнчлэн гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ихэвчлэн ломбарданд барьцаалж, бэлэн мөнгө олдог байжээ.

Хуваалцах