Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутаг дахь төлөөллүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ аймаг бүрт төлөөлөл томилон, ажиллуулж тухайн орон нутаг дахь гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, бүртгэл хийн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Орон нутаг дахь төлөөллүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Орон нутаг дахь төлөөллүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ аймаг бүрт төлөөлөл томилон, ажиллуулж тухайн орон нутаг дахь гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, бүртгэл хийн, гарсан зөрчлийг арилгах, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Иймд боомт, орон нутаг дахь нэгж, албан хаагчдын ажил байдал, хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцах, хяналт тавих зорилгоор Тамгын газрын дарга М.Төрбат болон Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д. Шинэбаяр нар Газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа.

Удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн П.Бороо болон Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарын ажлын нөхцөл байдал болоод тухайн аймагт ажиллаж, амьдарч буй цагаач гадаад иргэдийн судалгаа, түр ирэгчийн бүртгэл, гадаадын иргэдийн ажиллаж буй обьектын судалгаатай танилцсан юм.

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 28 орны 390 орчим гадаадын иргэн тогтмол оршин суудаг бөгөөд эдгээр иргэд нь ихэвчлэн хувийн болон гэр бүлийн шалтгаанаар, мөн суралцах зорилгоор оршин сууж буй аж. Ахлах мэргэжилтэн П.Бороо нь тус аймагт оршин сууж буй гадаадын иргэдийг бүртгэж, хяналт тавих, зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны байдлаар тухайн аймгийн нутаг, дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадын иргэнийг урьж ажиллуулдаг аж ахуй, нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хууль хяналтын байгууллагууд болон Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч нартай хамтран зохион байгуулсан байна. Шалгалтын явцад визийн хугацаа хэтрүүлсэн болон хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зэрэг захиргааны 7 зөрчлийг илрүүлж, БНХАУ-ын 2 иргэнийг албадан гаргажээ. Дархан –Уул аймагт сүүлийн жилүүдэд гадаадын иргэдийн зөрчлийн асуудал харьцангуй багассан төдийгүй иргэдийн энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл дээшилснийг тус аймаг дахь төлөөлөл ярьж байсан юм.



Мөн ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн удирдлагууд болох ИТХ-ын дарга Г. Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.



Орхон аймгийн төлөөлөл Б.Баярхүүгийн хувьд 10 гаруй байгууллагын 700 орчим гадаадын иргэний бичиг баримтад үзлэг шалгалт хийн, хяналт явуулсан байна. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу 6 орны 168 иргэнд зохих ангиллын гарах-орох визийг олгожээ. Орхон аймагт Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг учраас ачаалал харьцангуй ихтэй байдаг байна. Тиймээс нэг мэргэжилтэн нэмж ажиллуулах саналтай байгаагаа удирдлагуудад танилцуулж байлаа.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах